Зохиолч, сэтгүүлч Б.Номинчимэд ойрмогхон нийтлэлийн хоёр ч бүтээлээ уншигчдын гарт хүргэв. Нэг нь “Монголоо нэхэж буй Монгол”, нөгөө нь “Бурхан мэт насанд нь” нэртэй. Аль аль нь гурав гурван бүлэгтэй аж. “Монголоо нэхэж буй Монгол” номынхоо “Цаг үеэ шинжихүй” гарчгийн дор өнөөгийн Монголын нийгэмд хуримтлагдсан хурц асуудлуудыг сөхөн тавьж, түүндээ хариулт