ЖДҮ-гийн хэрэг бол “зүгээр нэг зээл” биш. УИХ-ын гишүүд 2016-2020 онд төр түшилцэх явцдаа төрийн бодлогыг нурааж, ЖДҮ эрхлэгчдийн боломжийг хулгайлсан явдал юм. Өдөр тутмын сони­нуудын “Эрэн сурвалж­лагч” нэгдэл энэ удаад дахин нэг түшээгийн таагүй явдлыг танд хүргэх гэж байна. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Мондем” ХХК-ийн төслийг дэмжүүлэхээр ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт хандаж байжээ.