Монголын чөлөөт бөхийн холбооноос Г.Мандахнарангийн дасгалжуулагч нарт хариуцлага тооцож, олимпийн дэвжээн дээр хувцсаа тайлж Монгол Улсыг муухай харагдуулсан хэмээн тэдний өмнөөс уучлал гуйсан юм. Хэвлэлийн хуралд Сумогийн их аварга Д.Дагвадорж, мөн Д.Сумъяабазар, дархан аварга А.Сүхбат нар хүрэлцэн ирж толгой гудайлган уучлал эрсэн нь олон нийтийг ихээхэн бухимдуулав. Тэдний энэ үйлдлийг