“Херо”-гийн Б.Баатар бичлэг задалж, тагнаж, чагнаагүй нь тодорхой болж, Б.Хурцад холбогдох шүүх хурал товлогджээ
“Hero entertainment” студийн захирал, найруулагч Б.Баатарыг нэр бүхий улстөрчдийг тагнаж, чагнасан, мөн бичлэг задалсан гэх мэдээлэл цацагдсан. Тухайн үед түүнийг нийгмээрээ үзэн ядаж, харлуулж байсан ч тэрбээр ямар нэг тайлбар өгөөгүй. Үнэн мөнийг нь тогтоолгохоор ТЕГ-т хандсан тухайгаа олон нийтийн сүлжээнд бичиж байв. Тэгвэл тус газраас болоод хууль хяналтын байгууллагаас