Энэ сарын 9-ний өдрийн байдлаар Ховд, Говь-Алтай аймгийн есөн суманд нийт 693 бөхөн халдварт мялзан өвчний улмаас үхжээ. Тодруулбал, Ховд аймгийн Дарви, Чандмань, Говь-Алтай аймгийн Тонхил, Халиун, Шарга, Дарви, Төгрөг, Хөхморьт, Баян-Уул сумын нутагт халдварт өвчний улмаас хорогдоод байна. Иймд мялзан өвчний тархалтыг зогсоох, урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргасан