Хамаг бурхдын хайр нигүүслийн төлөөлөл болох Авалокетишвара- Жанрайсагийн нулимсан дуслаас мэндэлсэн гэх Цагаан Дарь Эх бол бурханы шашинтнуудын хамгийн их сүсэглэж аврал одуулдаг бурхадын нэг юм. Дарь эх – Тара гэдэг үг санскритийн три- гэтэлгэх гэсэн язгуураас гаралтай бөгөөд, хорвоогийн зовлон энэлэлийн далайгаас хамаг амьтдыг гэтэлгэн гарагагч гэсэн утгатай юм. Цагаан Дарь