“Бүжиг миний сэтгэлийн илэрхийлэл”
Сүүлийн үед залуусыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд чамлахааргүй хувь нэмэр оруулж байгаа зүйл бол бүжгийн спорт юм. Монголдоо чансаагаараа дээгүүрт бичигддэг “Sun dance” бүжгийн сургалтын төвийн багш Ж.Наранчимэгийг "Залуус" буландаа онцолж байна.
Монгол ардын бүжигчин мэргэжилтэй тэрээр таван настайгаасаа бүжиглэж эхэлсэн авьяаслаг нэгэн юм. Өвөө эмээгийндээ байхдаа толинд хараад өөрөө