Хүнсний  аж үйлдвэрийн ажилтан, ажилчдын  өдрийг тохиолдуулан Хүнсчдийн холбооны дэргэдэх Бялуу үйлдвэрлэгчдийн зөвлөлөөс "Бялуу чимэглэх ур чадвар" -ын анхдугаар уралдаан өнөөдөр Технологийн дээд сургууль дээр зохион байгуулагджээ. Нэгэн төрлийн урлаг болтлоо хөгжсөн бялуу чимэглэх ур чадварын уралдаанд талх нарийн боовны үйлдвэрлэлээр 18 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа амттаны манлайлагч үйлдвэр