Tag : “Буянт-Ухаа 1”

Будлианы голомт болсон ТОСК

ТОСК
Төр нэг байшин барьчихаад түүнийгээ зарах гэж мөн ч их хөглөж байна. Үндэсний компаниуд нийлээд чанар стандартад нийцсэн орон сууцны хорооллыг богино хугацаанд босгож чадсан. Үнийн хувьд ч өнөөдрийн зах зээлд хаанаас ч олдохооргүй хямд үнийг зарласанд баярлалаа гэж хэлэхээс аргагүй байв. Гэвч одоогоос найман сарын өмнө нээлтээ хийж, оршин

Цэцэрлэггүй жаалуудын цоожтой тоглоом

9-5-6
“Цэцэрлэгтээ явж ангийнхантайгаа тоглож чадахгүй болчихсон юм чинь тэнд тогломоор байна, өвөө” гэх жаалхүү уйлсаар байгаад өвөөгөө хөтлөн бамбалзуур тоглоом руу зүглэв. Дөрвөн метр квадрат орчим жижигхэн талбайтай бамбалзуур дээр өөрийнх нь насны дөрвөн хүү тоглож байсан болохоор хорхой нь хүрсэн нь илт. Гэвч тоглоомын талбайн хаалга түгжээтэй юм. Ажиглавал

“Буянт-Ухаа 1” хорооллын азтануудаас 323 иргэн байраа буцаажээ

-17072014-1405561361-440431028-buynt-uhaa
“Буянт-Ухаа 1” хороололд орон сууц авах хүсэлтэй 9000 гаруй иргэн бүртгүүлсэн. Үүнээс 5000 гаруй хүн шалгуур хангаж, сугалаанд оролцох эрхтэй болсон бөгөөд 1540 иргэн хямд үнэтэй байр авах эрх хожиж байв. Төрийн орон сууцны корпорациас сугалаанд хожсон иргэдэд 45 хоногийн хугацаанд урьдчилгаа төлбөрөө төлөх боломж олгосон. Үндэсний телевизээр тавдугаар сард сугалаа явуулж

Төрийн халаасан дахь “ХООСОН МӨРӨӨДӨЛ”

211
Яармагийн дэнж дээр барьсан 567 айлын "Буянт-Ухаа-1" орон сууцны хороолол суурин дээрээ гандаад зургаан сарын хугацаа өнгөрчихжээ. Учир нь тэнд 567 айл өрх бус "орхигдсон балгас" шиг хэдэн барилга хагас жилийн нүүрийг үзлээ. Уг нь үндэсний компаниуд нэгдэж нэгхэн жилийн хугацаанд хямд үнэтэй, чанартай орон сууцыг ашиглалтад орууллаа хэмээн Ерөнхий

АРИЛЖААНЫ БАНКУУД ЗЭЭЛ ОЛГОХ ТУХАЙ НЭГДСЭН ЖУРАМ ХҮЛЭЭЖ БАЙНА

банк
"Буянт-Ухаа 1" хороололд орон сууцтай болохоор сугалаанд оролцож аз нь шовойсон захиалагчдын олонхи нь урьдчилгаа 30 хувиа төлсөн ч төрөөс амласан жилийн найман хувийн хүүтэй зээлд хамрагдаж чадахгүй гацчихаад байгаа. Энэ тухай манай сонин иргэдтэй уулзан сурвалжилж байсан билээ. Иргэд арилжааны банкуудын өндөр шаардлага болон тус хороололд захиалга авах журмын

“Буянт-Ухаа 1” хороололд яаж орох вэ?

2-17-3h
 Засгийн газраас зорил­тот бүлгийн иргэдийг оронсууцаар хангах хөтөлбөрийн хүрээнд баригдсан “Буянт-Ухаа 1” хорооллын орон сууцанд хэрхэн захиалга авахжурмыг Засгийн газрын хуралдаанаар баталлаа. Төрийналбан хаагчид болон зорилтот бүлгийн иргэд захзээлийн ханшаас хямд өртгөөр орон сууцтай болохболомж ийнхүү бүрдлээ. “Буянт-Ухаа” орон сууцныбарилгын аж­лыг өнгөрсөн оны дөрөвдүгээр сардэхлүүл­сэн. Энэ хороололд нийт 9200 айлын орон сууцбарихаар төлөвлөснөөс эх­ний ээлжийн1764 өрхийнорон сууцны 28 байр ашиглалтад ороод байгаа юм. Метр квадратын үнэ нь 1 280 000 төгрөг байхаар тогтсон билээ. Ашиглалтад орсон болон цаашид барих орон сууцыг квотоор хуваарилах зарчмаар иргэдэд борлуулна.Ченжүүдийн гараар дамжихаас сэргийлэхийн тулд худалдан авсан иргэдэд байраа ашиг олох зорилгоорбусдад түрээслүүлэх,15 жилийн хугацаанд худалдахгүй байх үүргийг хүлээлгэх зарчмаар зохицуулж байгааюм. Хэрэв энэ хугацаанд заавал худалдах шаардлага гарвал Төрийн орон сууцны корпорациас зах зээлднийлүүлж байгаа орон cууцны тухайн үеийн нэгж талбайн үнэ ханшаар буцаан борлуулах учиртай ажээ.Залуу гэр бүл гэж хэнийг хэлэх, ямар шаардлага тавигдах, захиалгын өргөдлийг хэрхэн өгөх гээд Засгийнгазрын баталсан журмын дэлгэрэнгүйг уншигчиддаа хүргэж байна. 35-ААС ДООШ НАСНЫ ЭХНЭР, НӨХРИЙГ ЗАЛУУ ГЭР БҮЛД ТООЦНО “БуянтУхаа 1” хорооллын нийт орон сууцны 60 хувийг төрийн албан хаагчдад,40 хувийг зорилтот бүлэгтхуваарилах юм. Зорилтот бүлэгт ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, залуу гэр бүл гэсэнзохицуулалтыг хийж байгаа. Ахмад настан гэдэгт 60 ба түүнээс дээш настай эрэгтэй,55 ба түүнээс дээшнастай эмэгтэй Монгол Улсын иргэнийг, хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэж төрөлхийн болон удамшлын эмгэгөөрчлөлт, эсхүл осол, гэмтлийн улмаас сэтгэц, оюун ухаан, мэдрэхүй, чадавхи нь алдагдсан, түүнчлэн биеэрхтэн нь гэмтсэнээс хөдөлмөрлөх, бие даан амьдрах боломж нь хязгаарлагдсан хүнийг гэж заажээ. Харин залуу гэр бүл гэдэгт ямар насны хүмүүсийг хамруулах талаар иргэд ихээхэн сонирхож байсан.Тэгвэл журамд зааснаар албан ёсны гэрлэлтийн баталгаатай,35 хүртэлх насны эхнэр, нөхөр хоёр тодорхойшаардлагуудыг хангасан тохиолдолд “БуянтУхаа 1”  хорооллоос орон сууц худалдан авах эрхтэй болжбайгаа юм. Квот хуваарилах зарчмаар орон сууцыг борлуулна. Ингэхдээ хэн хэдэн хувийн квотод хамрагдах талаардэлгэрэнгүй танилцуулж байна. Нийт орон сууцны 60 хувийг төрийн албан хаагчдад зориулна гэдгийг дээрхэлсэн. ТОСКийн Бодлого зохицуулах хороо нь төрийн байгууллагуудад хуваарилах орон сууцны квотыгбатлах юм байна. Харин үлдсэн 40 хувийг зорилтот бүлэгт хэрхэн хуваарилах вэ.  Үүнээс хамгийн их буюу 70хувийг нь залуу гэр бүлд,20 хувийг нь ахмад настанд,10 хувийг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэдзориулахаар шийдвэрлэжээ. Хэрэв квотод багтсан хэрнээ захиалгаа өгч, худалдан аваагүй тохиолдолдбусдад шилжүүлэх юм байна. АНХ УДАА ОРОН СУУЦ АВЧ БАЙГАА НЬ НИЙТЛЭГ ШААРДЛАГА Үндэсний компаниудын барьсан, хямд үнэтэй хорооллоос байр авах хүсэлтэй иргэдэд дараах нийтлэгшаардлагыг Засгийн газраас тавьж байна. Үүнд, Монгол улсын иргэн байх, анх удаа орон сууц худалданавч байгаа, төрийн болон аж ахуй нэгж байгууллагад хоёроос доошгүй жил ажиллаж нийгмийн даатгалыншимтгэлээ төлсөн, эсхүл хоёроос доошгүй жил хувиараа нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлсөнбайх. Түүнчлэн банк, санхүүгийн байгууллагад чанаргүй зээлийн өргүй байх, Засгийн газрын 2009 оны 368дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчдыг орон сууцны зээлд хамруулах журам”ын дагуухэрэгжүүлсэн “4000 төрийн албан хаагчийн зээл”ийн хөтөлбөрийн хүрээнд зээл аваагүй байх, Засгийнгазраас хэрэгжүүлсэн жилийн зургаан хувийн хүүтэй зээлийн хүрээнд зээл аваагүй байх,  “Орон сууцныипотекийн зээлийн ерөнхий журам”ын дагуу хэрэгжүүлж байгаа жилийн найман хувийн хүүтэй зээлийнхүрээнд зээл аваагүй байх гэсэн шаардлагыг тавьж байна. Мөн захиалгын гэрээ байгуулж орон сууцхудалдан авч байгаа төрийн албан хаагч болон зорилтот бүлгийн иргэд нь байрны үнийн 30аас доошгүйхувийг урьдчилж төлөх бөгөөд үлдэгдэл төлбөрийг банк болон банк бус санхүүгийн байгууллагын оронсууцны зээлээр төлж, худалдан авсан байрыг 15 жилийн хугацаанд бусдад худалдахгүй, ашиг олохзорилгоор түрээслүүлэхийг  хориглолоо. ӨРГӨДӨЛ ХҮЛЭЭЖ АВАХДАА ХУГАЦААГААР ХЯЗГААРЛАНА Төрийн байгуулгууд өөрсдөдөө хуваарилагдсан квотын тоонд багтаан, энэ журамд заасан байрхудалдан авах иргэдэд тавигдах нийтлэг шаардлагыг хангасан ажиллагсдыг дотооддоо шалгаруулж,нэрсийг нь ТОСКд албан ёсоор ирүүлэх ёстой. Харин зорилтот бүлгийн иргэдээс захиалга авахдаа тэдэндхуваарилагдсан орон сууцны талбайн хэмжээ, тоо ширхэгийг ТОСК өөрийн цахим хуудсаар зарлах юм байна.ТОСКаас цахимаар өргөдөл хүлээн авах хугацааг тодорхой өдөр, цаг, минутаар хязгаарлах бөгөөд энэхугацаанд өргөдлийг илгээж, нууцпин/ дугаар авсан иргэдийн дунд захиалгын гэрээ байгуулах сонголтыгхийнэ. Энэхүү журмын шалгуурыг хангасан, байр худалдан авах сонирхолтой иргэн ТОСКийн цахим хуудсаардамжуулан байр захиалах өргөдлийн маягтыг бөглөж, цахимаар пин дугаар авна. Хэрэв цахимаарзахиалгын хүсэлт ирүүлсэн иргэдийн тоо нь тухайн зорилтот бүлэгт хуваарилах орон сууцны тооныхязгаараас хэтэрсэн тохиолдолд иргэдийн нэрсийг сугалаагаар тодруулна. Сугалаа явуулах журмыг ТОСК баталж, өөрийн цахим хуудсаар нийтэд мэдээлнэ. Гэрээ байгуулах эрх авсан этгээд нь энэхүүжурмын нийтлэг шаардлагыг хангаж байгаа эсэхийг ТОСК хянан үзэж, шаардлага хангасан этгээдтэй оронсууцны захиалгын гэрээ байгуулна. ХУДАЛДАН АВСАН БАЙРАА ЗӨВХӨН ТОСК-Д БУЦААН ХУДАЛДАНА Төрийн орон сууцны корпораци нь Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хүн амыг орон сууцжуулах төсөл,хөтөлбөрийн захиалагчийн эрх, үүргийг хэрэгжүүлж орон сууцыг иргэдэд худалдан борлуулах ажиллагаагэнэ журам болон захиалга авах, худалдан борлуулах талаар дотооддоо мөрдөгдөх холбогдох журмындагуу хариуцан зохион байгуулж байгаа юм. Тус байгууллага захиалгын гэрээ байгуулж, урьдчилгаатөлбөрөө төлсөн худалдан авагчид байрны үлдэгдэл төлбөрийг төлөхөд зээл олгохоор гаргасан банкнышийдвэрийг үндэслэн тухайн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг худалдан авагчийн нэр дээргаргуулж, гэрчилгээг банкинд хүргүүлнэ.Орон сууцны үнийг бүрэн төлсөн захиалагчид орон сууцнытүлхүүрийг хүлээлгэн өгөх үүргийг хүлээнэ. Хэрэв худалдан авагч 15 жилийн дотор орон сууцаа худалдахшаардлагатай бол ТОСК-иас зах зээлд нийлүүлж байгаа орон сууцны тухайн үеийн нэгж м2-ийн үнэханшаар зөвхөн ТОСК-д буцаан худалдах үүрэг хүлээх юм. Б.УРАН polit.mn