Лхасбат гэх хачин нэртэй эрийн өвөө нь Эрдэнэзуу хийдийн гэсгүй лам явжээ. Юм л бол, сав л хийвэл "Цаст Түвд Лхас хотод очиж Бурханы диваажинг нэг үзэх юмсан. Ээ дээ, Лхас хот сайхан гэсэн" гэж ярьдаг байж. Харин өнөөх гэсгүй лам яг 1938 оны хаврын тэр шөнө баригдахынхаа өмнөхөн арван