Сонгинохайрхан дүүргийн 32-дугаар хороо, Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчооны хяналт шалгалтаар  Porter маркийн автомашинд  500 кг бугын ясан эвэр ачиж явсныг илрүүлжээ. Бугын эврийг Хөвсгөл аймгийн Жаргалант сумаас тээвэрлэж явсан бөгөөд иргэн Т-г саатуулж цагдаагийн хэлтэст шилжүүллээ.