Х.Жекейг Монголын ард түмний нэрийн өмнөөс итгэл хүлээлгэн хоёр ч удаа УИХ-ын гишүүний суудалд суулгасан байтал эх орноосоо урвасан үйлдэл гаргалаа гэх мэдээлэл цацагдаж, шүүмжилэх хүмүүс нэмэгдэх болсон. Учир нь түүнийг албан ёсоор Казакстаны иргэн болсон гэж байгаа юм. Тэгвэл хамгийн сүүлийн мэдээллээр Тагнуулын Ерөнхий газраас Х.Жекей генералыг шалгахаар болжээ.