Сүхбаатар дүүргийн ЗДТГ болон холбогдох байгууллагууд зуслангийн бүсэд зөвшөөрөлгүй буусан мал бүхий айл өрхүүдэд хяналт тавьж ажиллажээ. Шарга морьт, Гоодой, Хуурай мухар зэрэг зуслангийн аманд Төв аймгийн Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Мандал сум, Дархан-Уул аймгийн Цагаан нуур сумаас зөвшөөрөлгүй нүүж ирсэн мал бүхий 11 өрхийг шалгаж зөрчил гаргасан иргэдэд захиргааны арга