Зохиолч, сэтгүүлч, зураач Тангадын Мандиртай ярилцлаа. Эл эрхмийг бид Есүхэй баатар, Өүлэн эх, Ван хаан, Чингис хаан, Жамуха, Хасар, Боорчи, Зэлмэ, Сүбээдэй тэргүүт “Монголын нууц товчоо”-ны түүхэн дүрүүдийг хөрөглөсөн таталбараар нь мэдэх юм.
Ерээд оны үед төвийн сонин хэвлэлд цувралаар нийтэлж байсан түүний түүхэн хөрөг зураг болоод бичил туурвилууд олны анхаарлыг