Цагаан сарын шинийн хоёрны үдээс хойхно Баян хошууны автобусанд суухад шинэлэгчид чихэлдээд хүн ихтэй байв. Нилээд халамцуу залуу эр миний дэргэд ирж зогслоо. Нийлэг, гоёмсог эдээр хийсэн дээл өмсөж, сулавтар ороосон шар дурдан бүснийх нь үзүүр алдууран чирэгджээ. Өлгийтэйгөөс ялгаагүй нялхаа тэвэрч, хоёр гуравтай гэмээр охиныг тортой зүйлстэй хамт бөөцийлөх