Хууль тогтоогчид өнгөрсөн мягмар гаригт Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа. Энэхүү өөрчлөлтөөр иргэд өөрсдийн ашиглаж буй дугаартайгаа өөр оператор компани руу шилжих боломж нээгдэж байгаа юм. Ямар онцлогтой хууль болов, хэзээнээс хэрэгжих талаар Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Б.Балгансүрэнтэй ярилцлаа. -Харилцаа холбооны тухай хуульд иргэдэд таалагдах нэгэн өөрчлөлтийг орууллаа.