Монголын ахмад багш нарын холбооноос БСШУЯ-аас хэрэгжүүлж буй "Боловсролын цөм хөтөлбөр"-ийг дэмжиж буйгаа илэрхийлэв. Энэ хичээлийн жилд БСШУЯ-аас сургуулийн өмнөх болон бага дунд боловсролын чанарын шинэчлэлийг эрчимжүүлэх, чанартай боловсролын үйлчилгээ үзүүлэх, сургуулийн өмнөх болон дунд боловсролын цөм хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх, багшийн хэрэгцээнд үндэслэн танхимын ба зайн сургалтыг явуулах, хүүхэд бүрийг