БУЭНОС-АЙРЕС. /TASS/. Чили улсаас эх орон руугаа буцахыг оролдож буй Боливийн иргэд болон тус улсын цэргүүдийн хооронд мөргөлдөөн болжээ. “El Deber” сонинд мэдээлснээр, мягмар гарагт Боливийн 200 орчим иргэн Кольчане хотын шалган нэвтрүүлэх цэгээр хил нэвтрэхийг оролдсон боловч цэргүүд тус улсын Ерөнхийлөгч Жанин Аньесын гаргасан хилээ хаах шийдвэрийн дагуу тэднийг оруулаагүй байна.