Би бодсон Гэхдээ бодсон зүйлээ биш Бодогдоогүй зүйлээ би бодсон Гэвч учиг нь дэндүү хол оршном Хайрын тухай би бодном Хайр өөрөө бодол болж Харуусал төрүүлээд хажууд нь суумаар Хайр өөрөө бодогдоогүй бодол Амьдралын тухай би бодном Амьдралд би өөрөө бодол болж Алган дээр минь салхи мэт оршсоор Амьдрал өөрөө бодогдоогүй бодол Гунигийг би бодном Гуниг өөрөө гашилсан тархины ээдрээ Гүймэл зүрхний шаналал мэт