Монголын кино урлагийн түүхнээ хамгийн өндөр өртгөөр бүтсэн нэгэн бүтээл тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна. Энэ бол “Бодлын хулгайч”. 1990-ээд онд дуулиан тарьж байсан “90 сая”-ын Гансүхийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн энэхүү киноны зарим зураг авалтыг хорих ангид хийсэн бөгөөд мөн Хайнанд зураг авалт үргэлжилжээ.