Аав минь бууралтаж эхэлсэн сахлаа будах тухай боддоггүй байсан мөртлөө бие тааруу байхдаа их л уртаар санаа алдсан билээ. Өөдөөс зовхи нь унжсан цэлхэгэр нүдээрээ удаан ширтээд "далай л үзэж амжсангүй дээ? " гэлээ. Гэнэт ийм үг хэлсэнд нь бид цочирдов. -Аав минь та удахгүй эдгэнэ. Үзэлгүй яах юм, үзнэ "