Сүүлийн жилүүдэд БНХАУ-д зорчиж буй манай иргэд БНХАУ-ын хууль зөрчих, гэмт хэрэг үйлдэх, ялангуяа хулгайн гэмт хэрэгт холбогдон саатуулагдах, улмаар ял авах тохиолдол ихсэх хандлагатай байна. БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 264 дүгээр зүйлд “...Улсын эсхүл хувийн эд хөрөнгийг хулгайлах, бага бус хэмжээтэй эд хөрөнгө хулгайлсан эсхүл давтан үйлдсэн, хүний байнга амьдрах орон