Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва Монгол-БНАЛАУ-ын Засгийн газар  хоорондын комиссын Лаосын  хэсгийн дарга, Эрүүл мэндийн сайд  Эксаванг Вонгвичит болон бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Шадар сайд Лаосын Засгийн газар АСЕМ-ын дээд  хэмжээний уулзалтыг Вьентьян хотноо амжиллтай зохион байгуулсанд баяр хүргэж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг халуун дотноор хүлээн авсанд талархлаа