Мэдээллийн Блүүмберг агентлагийг үндэслэгч, Нью-Йорк хотын захирагч асан, тэрбумтан Майкл Блүүмберг Дональд Трампыг улиран сонгогдох боломжгүй болгохын төлөө хувиасаа дор хаяж 500 сая доллар зарцуулахад бэлэн гэдгээ мэдэгджээ. Хэрэв тэрбумтан эр Ардчилсан намаас нэр дэвшвэл энэ их мөнгөөр Трамптай тэмцэж, 2016 онд Трампын зарцуулсан мөнгөнөөс 175 сая доллараар илүү мөнгийг гаргах