АНУ-ын Вермонт муж улсын сенатч Берни Сандерс 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөнө гэдгээ мягмар гарагт мэдэгджээ. Тэрбээр дэмжигчиддээ илгээсэн захидалдаа, “2016 онд та бид хамтдаа улс төрийн хувьсгал эхлүүлсэн. Одоо бид тэрхүү хувьсгалыг үргэлжлүүлж, хүсэл мөрөөдлөө биелүүлэх цаг нь ирсэн” гэж бичсэн байна. 2016 онд тэрбээр Ардчилсан намын сунгаанд Хиллари Клинтонтой өрсөлдөж, хамгийн сүүлд сунгаанаас нэрээ татаж байсан юм.