Зөвлөлтийн үеийн кинодрам "Белоруссын вокзал" киног 1971 онд залуу найруулагч Андрей Смирнов бүтээжээ. Кино зохиол болоод найруулгыг нь бүр 1966 онд жүжгийн зохиолч Вадим Трунин бичсэн боловч, үүнд нь анхаарал тавьж, сонирхох нэг ч найруулагч, уран бүтээлчид байсангүй. Залуу найруулагч Андрей Смирнов ч гэсэн, огт санамсаргүй тохиодлоор л уг зохиолтой танилцсан