Баянгол дүүргийн 10 мянга орчим иргэд ковид-19 халдварын шинжилгээнд хамрагджээ
Баянгол дүүргийн “Эрүүл мэндийн төв”-ийн Шуурхай штабын үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилцаж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар чиглэл өглөө. Өнөөдрийн байдлаар Баянгол дүүргийн хэмжээнд 10 000 орчим иргэн "Ковид-19" халдварын шинжилгээнд хамрагдаад байна хэмээн Баянгол дүүргийн Засаг дарга У.Сумъяабаатар мэдээллээ.