Газрын наймаатай холбоотой хууль бус үйлдэл орон нутагт ч газар авсаар байгаа аж. Тодруулбал, Дундговь аймгийн Баянжаргалан сумын Засаг дарга Г.Туяа орон нутагтаа өөрийн вант улсаа хэдийнэ байгуулаад амжжээ. Энэ явдал олны анхаарлыг татсаар багагүй хугацаа өнгөрч байна. Өнгөрсөн гуравдугаар сард сумын иргэд түүнийг шалгуулахаар АТГ-т хүсэлт гаргаж байсан юм.