Барилгын салбар бүр ингэтлээ дампуурчээ. Нийслэлд одоогоор эмнэлгийн гурван барилга барьж буй. Тухайлбал, 300 ортой эмнэлэг, Геронтологийн төв, ХСҮТ-ийн өргөтгөлийн барилга юм. Сүүлийн хоёр барилгыг барьж буй гэх “Суурь”, “Арвис интернэшнл” компаниуд барилга угсралтын ажил эрхлэх эрхийн хугацаа нь дууссан буюу сунгаагүй байжээ. Энэ нь барилга барих зөвшөөрөлгүй гэсэн үг