Сүр сар хийх цочмоор чанга чимээ түүний бодлыг саатуулж, анхаарлыг нь сарниулав. Цонх гэнэт савагдан онгойж, хүйтэн салхи өрөөнд орж ирэхтэй зэрэгцэн шөнийн хотын шуугиан ч айлчлав. Үл үзэгдэгч нэгэн хүч бүсгүйг нээлттэй цонх руу түлхсэн гэлтэй. Тэрээр цэвэр агаарыг цээж дүүрэн амьсгалмаар санагдав. Тэрээр хэдийнэ цонхны тавцан дээр зогсож байлаа.