Жил гаруйхны өмнө содон хийцтэй шилэн барилга ашиглалтад орж, багшийг хөгжүүлэх томоохон төв үүдээ нээсэн билээ. Энэ бол нийслэлийн төв хэсэгт байрлах Багш хөгжлийн ордон. Ирээдүйн хөгжлийн эздийг бэлтгэх сурган хүмүүжүүлэгчдийг хөгжүүлэх учиртай энэ ордон ердөө ашиглалтын эхний хугацаанд актад гарахдаа тулаад байна. Учрыг “ухвал” барилгын чанар стандарт шаардлага хангахаа больж, ажиллагсдын