Утаа дэндүү гэхэд дэндүү байна. Балчир үрс бүү хэл насанд хүрсэн бид хоолой хорсож, нүд арган аргаа барж сууна. Ахлах сургуулийн хүү минь сөнөсөн гаригтай кинонд тоглоод байгаа юм уу хайшаа юм гэж хошигнох, уцаарлахын дундуур дугарсаар орж ирэхэд ой гарантай дүү нь мэнгэртэй өвгөн шиг бөгшүүлсээр урдаас нь бөөцөгнөх.