Монгол Улсын эрчим хүчний 60, төвийн бүсийн эрчим хүч, нүүрсний хэрэгцээний 70 хувийг дангаараа хангаж буй Багануурын уурхай 40 гаруй  жил ажиллажээ. Нүүрсний ил уурхайн бүтээн байгуулалттай  Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нарын албаны хүмүүс танилцсан юм. Ерөнхий сайд уурхайчидтай уулзах үеэрээ “Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг эртнээс сайн