Арваад жилийн өмнө манайх шар “ЗИЛ 130” машинаар нүүдэг байлаа. Удалгүй зарж “ГАЗ 53” авсан юм. Саяхныг хүртэл нүүх, хөрзөн татах, отор хийх  зэрэг бүхий л ажлыг нугалдаг байсан том тэрэгнүүд зах зээлийн жамаар аяндаа “тэтгэвэрт” гарч хашаанд хэвтэх болов. Хааяа машины эд анги сурч ирсэн хүмүүс өөрт хэрэгтэйгээ тайлж