1990 оны Ардчилсан хувьсгалын дууч шувуухай «Хонх» хамтлагийн «Хотын гудамж» дуунд «Найз минь ээ хоёулаа Нартай байхад уулзъя аа Найман цагаас хотод минь Найр тавих газар үгүй Харъя гэвч харах юм үгүй Оръё гэвч газар үгүй Одоо яая гэх вэ Орж нэг юм уухаас» хэмээдэгсэн. Бидний цэл залуухан насанд орой найман цагаас хойш ороод суучих аятайхан газар тоотой байж.