Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Цолмонгийн санаачлагаар үүсгэн байгуулсан “Цолмон” сангаас Сонгинохайрхан дүүргийн VIII, IX, XXV хорооны 2500 орчим ахмадад зориулан уламжлалт эмчилгээний сувиллын байрыг засаж, тохижуулан  ашиглалтад орууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Цолмон, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Нийгмийн бодлого хариуцсан орлогч дарга Б.Ундармаа, Хөрөнгө оруулалт төсөл хөтөлбөр хариуцсан орлогч дарга