“Эрдэнэт” үйлдвэрийн ажилчдын автобусанд даруухан бор залуу бодлогошронгуй явна. Түүний бодлыг өөрөөс нь өөр хэн ч үл мэдэх аж. Энэ эр бол Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсгийн ахлах мастер Ц.Батболд бөлгөө. Түүний ажлын нэг өдөр өглөө 710-ын автобусанд сууснаар эхэлнэ. Тэр ажлын хувцсаа өмсөөд өтгөрүүлэгчийн ачаалал, булингын түвшинг үзэж явав.