АТГ-ын дарга Х.Энхжаргалыг чөлөөлөх асуудлыг УИХ-ын ээлжит чуулганы хүрээнд өнөөдрөөс хэлэлцэж эхэлнэ. Хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон болгоныг үг дуугүй баталдаг гишүүд энэ удаад АТГ-ын даргыг чөлөөлж чадах уу гэдэг эргэлзээтэй. Учир нь Х.Баттулга 2017 зун намраар Ерөнхийлөгч болсноосоо хойш, У.Хүрэлсүх намар өвлийн заагаар Ерөнхий сайдаар томилогдсон цагаасаа АТГ-ын дарга Х.Энхжаргалыг ажлаа