Б.ЭНХЗАЯА Мэргэжлийн хяналтынхан стандарт зөрчсөнийг нь тогтоочихоод байхад барилгын ажлаа үргэлжлүүлээд байгаа нэгэн компанийн тухай, тэдний хууль зөрчсөн үйл ажиллагаа бусдын эрх чөлөөнд халдсаар байгаа тухай энэ удаагийн дугаартаа сурвалжиллаа.   МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТААС “АСТРА ИНТЕРНЭШНЛ”-Д ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ   Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо, бидний хэлж заншсанаар “Ардын эрх”-ийн буудлын урд “Өдрийн сонин”-ы байрны хойд талд иргэн