“Астана-2015” жүдо бөхийн ДАШТ энэ сарын 24-30-ны хооронд Казахстаны нийслэл Астана хотноо болно. Энэ жилийн ДАШТ-нд 129 орны эрэгтэй 490, эмэгтэй 326 жүдоч оролцоно. Тэмцээнд оролцохоор манай улсаас 21 тамирчин, таван дасгалжуулагчийн хамт тус улсыг зориод буй. Тэмцээний эхний өдөр буюу 24-нд эрэгтэй 60 кг, эмэгтэй 48 кг-ийн жингийн барилдаанууд болно.