Ардчилсан намын удирдлагууд Үндэсний зөвлөлдөх хороог энэ сарын 20-ны дотор багтаан хуралдуулахаар болжээ. Энэ удаагийн хуралдаанаар ИЗНН болон МҮАН-тай нэгдэх эсэх, 2016 оны сонгуулийн бэлтгэл ажилтай холбоотой асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн гэх. Мөн намын дотоод журамд дүрмийн өөрчлөлт оруулахаар зэхсэн байна. Өөрөөр хэлбэл, намуудтай нэгдэхээр үндсэн дүрэмдээ өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага тулгарч