Сар шинийн өмнөх өдрүүдээс өнөөдрийг хүртэл Дөргөн сумын тусгай хамгаалалттай газар нутагт хууль бусаар алт олборлогчид ихсэж, байгаль орчин сүйтгэж, сум орны удирдлагыг үл тоомсорлох болов. Өвлийн тэсгим хүйтнийг үл ажран энд тэндгүй дур зоргоороо 9-20 метр гүн нүх малтаж, газар сэндийлж, хог хаяж, архидаж, эмх замбараагүй байдал үүсгэж байна. Өнгөрсөн