“АПУ” ХХК “Чингис” шар айргийн үйлдвэрлэлээ зогсоолоо
АПУ ХХК “Чингис” гэдэг архитайгаа адилхан нэр, формат, логотой шар айраг үйлдвэрлэж байна гэсэн гомдол бусад үйлдвэрлэгчээс ШӨХТГ-т иржээ. Тиймээс ШӨХТГ-аас тус компанид үүнийгээ боль гэсэн шаардлагыг хүргүүлсэн байна. Гэвч АПУ эл байдлаа сурталчилгаа биш гэж байсан ч энэ сарын 6-нд “Бид алдаагаа засъя, үйлдвэрлэхээ больё” гэсэн албан бичиг ирүүлжээ.
- 3 comments
- Categories: Их уншсан, Шуурхай мэдээ