УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр хуралдсан. Гэвч тэд Тавантолгойн асуудлаар тодорхой байр суурьт хүрээгүй аж. АН-ынхан “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Я.Батсуурь болон Монгол Улсын сайд, Ажлын хэсгийн ахлагч М.Энхсайхан нараас мэдээлэл авсан юм. Иймд АН-ын бүлэг өнөөдөр 16.00 цагт дахин хуралдаж, Тавантолгойн асуудлаар тодорхой шийдэлд хүрэх юм байна.