-АН мэдэн будилаад байна уу, мэнэрч төөрөөд байгаа юм уу- Өчигдөр Ардчилсан намынхан улстөрийн нэг акц хийв бололтой. Тус намын дарга С.Эрдэнэ тэргүүтэй нөхөд УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт  хугацаатай шаардлага хүргүүлж, эс биелүүлбэл  Засгийн газрыг огцруулж, УИХ-ыг тараана  хэмээн мэдэгдэв. Ингэхдээ татвар, утаа, Үндсэн хуулийн өөрчлөлт гэсэн гурван учиг