Баян-Өлгий аймгийн Сагсай сумын нутаг дахь Улсын тусгай хамгаалалттай “Даян” нуураас загас агнаж, улсад их хэмжээний хохирол учруулсан хэргийг тус аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид илрүүлэн шалгаж байна. Шалгалтын явцад тус аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн иргэн С нь хууль бусаар зохих зөвшөөрөлгүй агнасан 565 ширхэг хадран, 54 ширхэг