НҮБ-д суугаа АНУ-ын төлөөлөгчийн албанд Келли Крафтын нэрийг дэвшүүлж байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдэв. АНУ-аас Канадад суугаа Элчин сайдын албыг хашиж буй К.Крафтыг уг албанд нэр дэвшүүлж буйдаа баяртай байгаагаа Д.Трамп мөн илэрхийлсэн байна. Түүний хэлснээр, К.Крафт АНУ-ыг өндөр дээд түвшинд бүрэн төлөөлөх чадвартай ажээ. 2016 оны