АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Вашингтон Ираны соёлын объектуудад цохилт өгөх эрхтэй хэмээн мэдэгджээ. Тэрбээр энэ талаараа Флоридагаас Вашингтон руу нисэх үеэрээ онгоцонд байсан сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. "Тэд /иранчууд/ манай хүмүүсийг хөнөөсөн. Тэд манай хүмүүсийг тамлаж, хөнөөсөн. Тэд бөмбөг ашиглаж манай хүмүүсийг дэлбэлсэн. Харин бид соёлын объектыг нь оролдож болохгүй гэж үү?