Гадаадын өндөр мэр­гэшилтэй ажилтнуудыг хөлслөхөд ашигладаг түр ажлын визний хө­төл­бөрийг эргэн харж нягтлах тушаалд Ерөн­хийлөгч Д.Трамп гарын үсэг зурлаа. Тэрээр Вис­консин мужийн нэгэн үйлдвэрт зочлох үеэрээ “Америкуудыг худалдаж ав, америкуудыг хөлсөл” (Buy America, Hire America) хэ­мээх зарлиг гар­гаж баталжээ. Трамп сон­гуулийн кампанит аж­лынхаа явцад “Америкийг хам­гийн түрүүнд” (America First) хэмээх