-БИД ТАВАН МЯНГАН ТОНН АЛТНЫ ТӨЛӨӨ ЗОРЬЖ БАЙХАД НЭГ ТОНН АЛТНЫ ДАЙНЫ МӨНГӨН ДҮНТЭЙ АСУУДЛААР БУРУУТГАСАН. НЭГ ЁСОНДОО ЗАНГИАТАЙ ДЭЭРЭМ ХИЙСЭН ШҮҮ ДЭЭ- "Анод" банкны ТУЗ-ийн гишүүн асан Н.Даваа саяхан суллагджээ. Түүнтэй уулзаж ярилцлаа. -Та хэзээ суллагдав? -Өнгөрсөн сарын эхээр суллагдлаа. Хоригдож байх хугацаанд ээж маань өөд болсон байсан. Хархорины Орхоны хөндийд нутаглуулсан.